Э.Цэндбаатар дараагийн тулаанаа Доминиканы боксчинтой хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-09-20
Боксчин Э.Цэндбаатар АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд ирэх сарын 9-ний өдөр Доминикан улсын боксчин Френси Фортунатотой тулалдахаар боллоо. Өдгөө 26 настай Доминиканы боксчин нь зургаан жил мэргэжлийн боксод тулалдаж нийт 16 тулааны 15-д ялжээ. Ялалтынхаа 11-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан байна. Харин манай тамирчин мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан. Үүнээс таван тулаанд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авчээ. МУГТ Э.Цэндбаатар сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл, “Жакарта-2018” Азийн наадмын алт, 2019 оны ААШТ-ий алтан медальтай билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.